Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын зээлийн сангаар дамжуулан тусгай мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх шаардлагатай

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холботой асуудлаар мэдээлэл өгсөн. Тэрбээр,

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал нь гэрээсээ гараад л гудамж талбай, ажлын байр ээлгүй байгаа нь тэднийг бухимдуулж байна. Ажил хийх, нийгмийн харилцаанд орох боломж бололцоог хааж халамж авахаас өөр тусламж дэмжлэг төрийн бодлогод байхгүй болохыг шүүмжилдэг. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн албанд дэмжиж ажиллуулдаг байх шийдвэр гаргалаа” гэлээ. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагт аж ахуйн нэгжүүд зөвлөгөө авдаг.

Жишээлбэл, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулахад анхаарах ёстой зүйлс, тохируулгын талаар зөвлөгөө авдаг. Үүний тулд тоног төхөөрөмж шаардлагатай болдог. Дохионы хэлмэрч зайлшгүй ажиллуулах шаардлага гарч байна, тэргэнцэртэй хүмүүст зориулсан албан байгууллагын орчинг хүртээмжтэй болгох ёстой.

Үүнд аж ахуйн нэгжүүд мэдээлэл дутмаг байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс явган хүний зам дундуур гэрлийн шон байна, аж ахуйн нэгжүүд ажлын байраар хангахад хүндрэлтэй байна гэж байгаа юм. Сүүлийн үед бидэнд тулгамдаж буй асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах нарийн мэргэжлийн хүмүүс дутагдалтай байна.

Иймээс гэр бүлийн гишүүд нь илүү хамтран ажиллаж байна. Үүнийг дагаад Боловсролын зээлийн сангаас олгох нэн шаардлагатай мэргэжил дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажиллах тусгай мэргэжилтнүүдийг бэлтгэхийг тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь ганц шаардлага байх ёсгүй, эрхзүйн байдлыг нь дээшлүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бодлого байх нь чухал” гэлээ.

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх болон эцгийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөр хуульчилсан
Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эх болон эцгийн тэтгэврийн шимтгэлийг төрөөс хариуцан төлөхөөр хуульчилсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.