УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлж тусгах асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татсан. Тэгвэл тус хуулиар 2024 онд нэр дэвшигчдийн жендэрийн квотыг 30 хувь, 2028 онд 40 хувьд хүргэхээр баталсан талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.