Манай хойд хөрш буюу ОХУ-д Улаанбурхан өвчний тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор дархлаажуулалтыг хийж эхлээд байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт вакцинжуулалтыг нийслэлд 2023 оны тавдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 хүртэлх насны хүүхдэд хийж эхлээд буй.
Улаанбурхан өвчин нь амьсгалын замын эрхтнүүд болон нүдний салс бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралт, цочмог халуурдаг, вирусын гаралтай, хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг өвчин юм. Бүх насныхан тусаж болох эрсдэлтэй хэдий ч бага насны хүүхдүүдэд илүү хурдан хундэрдэг, цаашлаад амь насанд нь аюултай тул ийнхүү бага насны хүүхдүүдэд нэмэлтээр хийж байна. Тус өвчин нь эхний 9-11 хоногтоо нууц үе дээрээ байдаг аж. Тэгвэл тус өвчний талаар болон дархлаажуулалтын талаар Энхээ, Мэндээ хоёрын зөвлөгөөг хүргэж байна.