Зогсоолд асаалттай үлдээсэн автомашиныг 25 настай эрэгтэй хулгайлсан хэрэг гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 56 секунд

Цагдаагийн байгууллагад 2023 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 21 минутад Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зогсоол дээр байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “А”-ийн зогсоолд асаалттай үлдээсэн “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг 25 настай, эрэгтэй хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
Л.Оюун-Эрдэнэ: “Боомтын сэргэлт”-ийн үр дүн гарч байна, одоо “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-д онцгой анхаарна
 
ЭСЯ: БНАСАУ-аас пуужин харвасантай холбогдуулан иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06.41 цагт анхааруулгыг ЦУЦАЛСАН
ЭСЯ: БНАСАУ-аас пуужин харвасантай холбогдуулан иргэдийг хоргодох байранд орох анхааруулга гаргасан ч 06.41 цагт анхааруулгыг ЦУЦАЛСАН
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!