Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: БЗС-гийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцсан 108 иргэний бичиг баримтыг шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах хүрээнд ИНЕГ дахь гадаад сургалтын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн, хэрэгцээ шаардлага, мэргэжилтэн бэлтгэх бодлого, сонгон шалгаруулалт, төсвийн захиран зарцуулалтыг шинжлэн судалж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг Зам тээврийн хөгжлийн сайд, Иргэний нисэхийн ерөнхий газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус хүргүүлсэн байна.

Түүнчлэн Боловсролын зээлийн санд ажиллаж, тус сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан нэр бүхий 108 иргэний баримт бичигт хяналт шалгалтыг хийж байгаа хэмээн АТГ-аас мэдээллээ.

ИРГЭД: Сонгуулийн холимог тогтолцоотой болгох өөрчлөлтийг дэмжиж, саналын хуудсыг гараар тоолохыг санал гаргав
ИРГЭД: Сонгуулийн холимог тогтолцоотой болгох өөрчлөлтийг дэмжиж, саналын хуудсыг гараар тоолохыг санал гаргав
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.