Грек улсын Родес хотноо дөрөвдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд 2023 оны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд 53 орны 530 орчим тамирчид 6 насны 12 ангилалд бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Харин манай улсаас нийт 30 тамирчин Родесийн дэвжээнд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд анай тамирчид 6 медаль хүртэж бахдам амжилтын буухиагаа үргэлжлүүлж Э.Гэрэлт-Оюу, Б.Буянхишиг гэсэн хоёр шинэ дэлхийн аваргатай боллоо.
Монгол Улсын багийн ахлагчийн үүргийг Олон улсын шатрын холбооны шүүгч Э.Номин гүйцэтгэсэн бол 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэжээ.
7 НАСНЫ ОХИД:
Э.Гэрэлт-Оюу алтан медаль /Их мастер академи/
11 НАСНЫ ОХИД:
Б.Буянхишиг алтан медаль /Стейниц академи/
9 НАСНЫ ОХИД;
И.Цэлмүүн мөнгөн медаль /Босоо ноён клуб/
13 НАСНЫ ОХИД:
Г.Урангоо мөнгөн медөль /Мончесс академи/
13 НАСНЫ ХӨВГҮҮД:
Г.Тэнгүүндалай мөнгөн медаль /Босоо ноён клуб/
13 НАСНЫ ОХИД:
Н.Содгэрэлт хүрэл медаль /Гэгээн арвай клуб/ тус тус хүртэж, эх орныхоо нэрийг цуурайтууллаа.