Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан” одонт, Академич Д.Доржготовд хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн Д.Доржготовд 2022 онд Чингис хаан тэргүүн зэргийн одон хүртээсэн.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран Чингис хаан одонг хоёр өрөө байраар мялаахаа илэрхийлж батламж гардуулж байсан юм. Тэгвэл өчигдөр байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө. Д.Доржготов гуай өдгөө 84 насны босго давсан ч хөрс судлалын шинжлэх ухаанд түүний хүчин зүтгэл чухал хэвээр болохыг энэ арга хэмжээний үеэр салбарын сайд онцолж байлаа.

“Талын шуурга“ хочит Д.Батгэрэл долоо дахь тулаандаа ялагдал хүлээлээ
“Талын шуурга“ хочит Д.Батгэрэл долоо дахь тулаандаа ялагдал хүлээлээ
 
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
СУДАЛГАА: Монгол Улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага буруу тийшээ зүглэж байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц