Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Бид эрчим хүчний дутагдалд орчихсон байгаа нь үнэн. 2022-2023 оны өвлийн улирлыг эрчим хүчний салбарынхан маань бүх нөөц бололцоогоо шавхаж давлаа. 2023-2024 оны өвлийг давах төлөвлөгөөг хийж байгаа. Өвөрмонголоос шаардлагатай гэж үзвэл цахилгаан эрчим хүч 1-2 жилийн хугацаанд импортлох шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Тухайн улсаас энэ тавдугаар сарын эхээр Монгол Улсад ирж техникийн бололцоог хамтран судлах тохиролцоо хийсэн. Ямар ч байсан 2023-2024 оны өвлийн оргил ачааллыг эрчим хүчний салбар давна" гэв.
“Эрчим хүчний дутагдалд орсон нь үнэн, ирэх жил Өвөрмонголоос эрчим хүч импортлохыг үгүйсгэхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.