Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Би ДЦС-д “Лам аваач” эсвэл “Боль” гэж хэлээгүй. 2014 оноос хойш үйлдсэн заншил юм билээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

Увс аймгийн "Улаангомын Дулааны хоёрдугаар станц" ТӨХК-ийнхан халаалтаа өгөхийн өмнө лам авч ирэн ном уншуулж буй зураг цахим орчинд цацагдаж, нэлээн шүүмжлэл дагуулсан.

Энэ талаар тус станцын захирал манай сайтад өгсөн тодруулгадаа "Манайх аймгийн станц. Инженер техникийн ажилтнууд үндсэн зуухын засвар үйлчилгээгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж дуусгаад галлагаа эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 14-нд аймгийн гал голомт гэдэг утгаараа, мөн ажилчдынхаа сэтгэл санааг бас өргөх үүднээс 30 минутын дом хийдэг" гэсэн юм.

Тэгвэл уг асуудалд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Би ДЦС-д “Лам аваач” эсвэл “Боль” гэж хэлээгүй. 2014 оноос хойш үйлдсэн заншил юм билээ" гэлээ.

Б.Бейсен: Эрүүл мэндийн салбар, ЭМДС чинь ДАМПУУРЛАА
Б.Бейсен: Эрүүл мэндийн салбар, ЭМДС чинь ДАМПУУРЛАА
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.