Ажлаа өгөхөд бэлэн Б.Чойжилсүрэнгийн 30 хоног өнөөдөр дуусна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалттай холбогдуулан 1-р сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд салбарынхаа асуудлуудыг "цэгцлэх" 30 хоногийн хугацааг Ерөнхий сайд өгсөн.

Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатар хэлэхдээ "Б.Чойжилсүрэн сайдад нэг сарын хугацаатай үүрэг даалгавар өгч байна. "ДЦС-4"-ийн есөн зуухнаас дөрөвт нь гэмтэл гарч байна. Мөн "ДЦС-5"-ын бүтээн байгуулалтыг Х.Нямбаатар даргатай хамтран яаралтай эхлүүл. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад тусламж үзүүлж, Баянгийн цахилгаан станцын ажлын явцыг танилцуул. Тог цахилгаан тасарснаас болж иргэдийн аж амьдралд хүндрэл учруулж байна. Эрчим хүчний нэгдсэн бодлогоо цэгцэлсний дараа үнэ чөлөөлөх ёстой. Асуудлаа шийдэхгүй бол хариуцлага тооцно" гэж анхааруулж байв.

Тэгвэл энэхүү 30 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж байна. Харин лхагва гарагт сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдэд тайлбар өгөхдөө "3 жилийн хугацаанд хийгээгүй ажлыг 30 хоногийн дотор хийж дуусгах шиг худлаа зүйл байхгүй. Үнэнээ л хэлье. Надад хариуцлага тооцвол би өнөөдөр ч, маргааш ч ажлаа өгөхөд бэлэн байна. Би анхнаасаа сайдын суудалтай зууралдаагүй" гэсэн байдаг.

Б.Чойжилсүрэн нь 2022 оны наймдугаар сарын 30-наас эхлэн дөрвөн жил гаруй хугацаанд Эрчим хүчний сайдаар ажиллаж буй. Ийнхүү салбарын асуудлуудаа шийдэх 30 хоног нь дуусаж буй Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцох эсэхийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх юм.

МАН-ын Бага хурлын II хуралдаан 10.00 цагт Н.Учралын илтгэлээр эхэлнэ
МАН-ын Бага хурлын II хуралдаан 10.00 цагт Н.Учралын илтгэлээр эхэлнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачилжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!