Дэд сайд Л.Халтарт АТГ-аас төмөр замын тээвэртэй холбоотой асуудлаар хэрэг нээжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг АТГ-аас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж байгаа.

Тэгвэл иргэн Ж.Энхбатын зүгээс эл хэрэгт ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар болон түүний эхнэр УБТЗ ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженер Ц.Ганзул нарыг холбоотой гэж шалгаж өгөх хүсэлтийг АТГ-д өнгөрөгч нэгдүгээр сард гаргасан байдаг.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "ЗТХ-ийн дэд сайд Л.Халтартай холбоотой гомдол мэдээлэл ирж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэлээ.

Ж.Сүхбаатар: Зарим нөхдүүд сонсголоос зугатаад зайлсхийж байгаа нь илэрхий байна
Ж.Сүхбаатар: Зарим нөхдүүд сонсголоос зугатаад зайлсхийж байгаа нь илэрхий байна
 
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
“ТАМГАГҮЙ ТӨР” жүжгийг “МОНГОЛ ХААН” нэрээр Лондон хотын Coliseum театрын тайзнаа тоглоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!