АТГ: Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 3-9-ний хооронд гэмт хэргийн шинжтэй 56 гомдол, мэдээллийг шалгажээ. Түүнчлэн эрүүгийн 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна.

Тухайлбал, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54,4 сая төгрөгийн хохирол учруулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хууль бус гэрээ байгуулан бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон зэрэг үндэслэлээр мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

НИТХ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх өвөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж байна
НИТХ: Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх өвөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэж байна
 
Н.Энх-Амгалан: Ослын нөхцөл байдал миний эсрэг эргэж магадгүй байгаа тул ослыг харсан, үзсэн хүмүүс холбогдож, бодит явдлын талаар ярьж өгч тусална уу
Н.Энх-Амгалан: Ослын нөхцөл байдал миний эсрэг эргэж магадгүй байгаа тул ослыг харсан, үзсэн хүмүүс холбогдож, бодит явдлын талаар ярьж өгч тусална уу
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!