Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Хүүгийн амь насыг аврахаар бүхий л арга хэмжээг авч байна. Биеийн байдал нь маш хүнд, аппаратанд байгаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 24 секунд

Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. Хохирогч хүү ГССҮТ-д ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч буй. Тэгвэл хүүгийн биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрөгч гуравдугаар сарын 8-ны өдрийн 09.40 цагийн үед шалтгаан нь тодорхойгүй бэртэлтэй гурван настай хүүхэд хүргэгдэн ирсэн. Хүүг ирсэн даруйд яаралтай хүлээн авах тасгийн эмч ажилчид үзлэг шинжилгээг хийхэд биеийн байдал нь маш хүнд, хавсарсан хүнд гэмтэлтэй, зөөлөн эдийн бяцралттай, сээр нурууны гуравдугаар нурууны хугаралттай, тархины гэмтэлтэй ирсэнийг эрчим эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд оруулж эмчилгээг хоёр дахь өдрөө хийж байна. Нарийн мэргэжлийн шинжилгээг ЭХЭМҮТ-тэй хамтарч хийсэн. Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа. Биеийн байдал маш хүнд байна. Амьсгалын аппаратанд байгаа. Зүрх судасны дэмжлэгтэй байна гэсэн үг. Цаашдын тавиланг хэлэх боломжгүй. Шаардагдах бүхий л тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Эмчийн анхан шатны үзлэгээр зодуулсан байх гэж харж байна. Цаашид бусад шинжилгээ оношлогоогоор нарийвчилсан зүйлсийг тогтоох боломжтой" гэв.

Ташрамд дурьдахад, шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдаргч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн бөгөөд Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.

Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, Б.Солонгоо ахалж байна
“Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсэг байгуулагдаж, Б.Солонгоо ахалж байна
 
Баруун 4 замд агаар хамгийн их бохирдолтой байна
Баруун 4 замд агаар хамгийн их бохирдолтой байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.