Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Комедиан Б.Батбилэг: Саяхан л Идэрээгийн комеди тоглолт, подкастуудыг нь үзэж, инээлдэж, магтан шагшиж байсан хүмүүс ямар хурдан эргэнэ вэ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 58 секунд

Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн "Их бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжинг цагдан хориод байгаа. Тэгвэл түүнтэй хамт шалгагдаж буй Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг мөн 30 хоног цагдан хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргасан. Улмаар Б.Эрхэмбаяр нь цахим хуудаснаа "Идэрээ. Миний хөгшин хичээл ном нь сайн биз дээ? Бид богинохон ч гэсэн хэсэг хугацаанд хамтран ажилласан хүмүүс шүү дээ. Хүнд сорилтод орж байгаа найз нөхөд биднийхээ төлөө өөрийн байр сууриа илэрхийлж дуугарч болохгүй байгаа юм уу" хэмээсэн байдаг.

Тэгвэл Комедиан Б.Батбилэг цахим хуудаснаа "Идэрээг харлуулах давалгаа эхэлжээ. 9 жил нөхөрлөж, хамтран ажилласны хувьд та бүхэнд итгүүлэх гээд байгаа шиг тийм луйварчин, хөгийн гар биш ээ гэдгийг хэлье. Энэ бол анхнаасаа тодорхой зорилготой PR аян гэдгийг битгий мартаарай.

Миний мэдэхийн л Идэрээ маань үргэлж шинэ, дэвшилттэйг эрэлхийлж, өөрийгөө хөгжүүлж Монголчууддаа хэрэгтэй зүйлүүдийг бүтээж ирсэн. Комеди клуб маань санхүүгийн хэцүү байдалтай үед хүмүүс хаяад гарч байхад хажууд минь бат зогсож л байсан. Хамгийн их түшиг тулгуур болсон хүмүүсийн нэг. Мөн хамтран эхлүүлсэн, бойжуулсан хэдэн бизнесүүд нь (Hippocards, CallPro, Lime) одоо мянга, мянган хэрэглэгчдийн сайшаалыг хүртсэн амжилттай бизнесүүд болоод явж байна. Түүнийг ямар хүн гэдгийг хамтрагч нар нь бас хэлэх биз ээ.

Тэгээд саяхан л бүгд Идэрээгийн Комеди тоглолт, подкастуудыг нь үзэж, инээлдэж магтан шагширч байсан. Гэтэл одоо гэнэт ямар аймар эргэж байна аа. Хүмүүсийн санаа бодол. IHC авсан хүмүүс нь хүртэл чимээгүй байхад аваач үгүй хүмүүс луйварчингаар нь дуудан дайрч харагдах юм. Найз хүний зүгээс чимээгүй балбуулахыг нь хараад байж чадахгүй байна өө. Муулж харааж байгаа хүмүүсийн ихэнх нь хүний үгээр үг хийж учрыг нь ч тунгаалгүй шууд л үзэн ядаж байгаа харагдсан. Зарим дургүй хүмүүс нь ч завшааныг алдалгүй орж ирээд балбаж л байна лээ. Цаг хугацаа л хэн нь хэн гэдгийг харуулах байх даа.

IHC дээр бол хэлж мэдэхгүй, хувь хүмүүсийн хооронд юу болсоныг. Бүгдээрээ л сайн сайхан зүйл хийе бүтээе гээд эхлэж байсныг нь бол санаж байна. Хяналт, шалгалт орох нь ч зөв. Буруу зөв нь ялгараад сайн л биз. Гэхдээ ингэж айхтар сонгуулийн хэмжээний хар ПР-ийн аян явуулж, шууд бүдүүлгээр хорьж харлуулж байгаа нь өөрөө их сэжиг төрүүлж байна. Яагаад яг одоо гэж. Яагаад ийм аргаар гэж. Зүгээр л шалгаад явна л биз дээ. Яагаад ингэж ханшийг нь унагааж, хүмүүсийн итгэлийг алдруулах гээд байгаа юм бэ. Тэгэхээр энэ анхнаасаа л хүмүүсийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх, улс төрийн зорилготой аян гэдгийг л мартаж болохгүй. Бараг тэр үр дүндээ ч хүрэх шиг боллоо. Муухай юм даа" гэжээ.

ИНФОГРАФИК: RFID чипийг ашигласнаар ТҮГЖРЭЛИЙГ бууруулах боломжтой
ИНФОГРАФИК: RFID чипийг ашигласнаар ТҮГЖРЭЛИЙГ бууруулах боломжтой
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.