
2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Б.Идэр-Од болон түүний хамтрагч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Их Бит ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байсан ч Б.Эрхэмбаяр нь шалгагдаж байх хугацаандаа зуурдаар таалал төгссөн юм.
Харин уг хэрэгт шалгагдаж байсан Б.Идэр-Од нь тус оныхоо арванхоёрдугаар сард Австрали улс руу явж, улмаар тэндээсээ 2023 оны хоёрдугаар АНУ руу явснаас хойш эргэн ирээгүй байгаа билээ.
Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу түүнийг Интерполын "Хөх булан"-гаар одоо ч үргэлжлүүлэн хайж байна.
Сэтгэгдэл (15)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!