Б.Идэр-Одыг Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад байгаа талаар бид мэдээлсэн.
Тэгвэл Б.Идэр-Од нь өнгөрсөн хоёрдугаар сард Австрали улсаас АНУ руу явсан гэх мэдээлэл байгаа гэж ЭЦА-наас мэдээллээ.
Интерпол нь гишүүн 190 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Үндэсний төв товчоогоор дамжуулан цагдаа, хууль сахиулах байгууллага хооронд гэмт хэргийн талаар мэдээлэл солилцох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах зорилготой юм.
Ташрамд сануулахад, өнгөрсөн оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгууллагаас "Их Бит" ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Б.Идэр-Од болон түүний хамтрагч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг.
IHC койны хэрэгт шалгагдаж буй Б.Идэр-Од хувьцаагаа жилийн өмнө шилжүүлж, нэг сарын дараа Австрали руу явсан гэх өмнөх мэдээллийг энд дарж унших боломжтой.