Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сингапурыг 73:49 харьцаагаар илүүрхсэн Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тоглоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 9 секунд

Өчигдөр Монгол Улсын шигшээ баг UG Arena-д Сингапурын шигшээ багийг 73:49 харьцаатай хожсоноор 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулсан билээ.

Ийнхүү Монгол Улсын Азийн Аваргын урьдчилсан шатанд оролцох эрхээ албан ёсоор авсан долоо дахь улс болж байна. F хэсгээс Гуам, Тайланд, Монгол улсын шигшээ багууд дараагийн шат руу орохоор болоод байгаа бөгөөд үлдсэн тоглолтуудаас хамаарч дараагийн шат руу орох нэг улсын нэр тодрох юм.

Тоглолтын онцлох тоглогчид: Тоглолт олон онооны зөрүүтэй өндөрлөсөн ч Монгол улсын шигшээ багаас Даваасамбуугийн Дэлгэрням 16 оноо авахдаа 7/9 довтолгоо амжилттай гүйцэтгэж багаа тэргүүллээ.Харин Ганболдын Баттөр 13 оноо, Онолбаатарын Энхбаатар 12 оноо, 14 самбар авч дабл дабл хийсэн байна.

Тоглолтын эргэлтийн цэг: Даваасамбуугийн Дэлгэрням тоглолтыг онцгой эхлүүлж эхний үед л 10 оноо авч Монгол улсын шигшээ баг 26-8 харьцаатай эхний үеийг илүүрхэж дуусгасан юм. Энэ нь олон онооны зөрүү бий болох эхлэл болжээ.

Мөн тоглолтын хоёрдугаар үеийн цаг сүүлийн 5 минут руу ороход Баттүвшиний Билгүүн холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж улмаар Монгол улсын шигшээ баг 35 онооны давамгай байдлыг авсан юм.

Статистик: Монгол улсын шигшээ баг Азийн Аваргын урьдчилсан шатны тоглолтуудын хамгийн үр дүнтэй статистикуудын нэгийг үзүүлж багаараа 47 хувьтай довтолж, 25 оновчтой дамжуулалт өгөв. Өчиндөр Хөх Чононууд эсрэг багаасаа 12 самбар илүү авч, мөн тэдний сэлгээ Сингапурын шигшээ багаас 18 оноо илүү авсан байна.

ЭХ СУРВАЛЖ: Прокуророос Н.Наранбаатар гишүүнийг “Нүүрсний хулгай“-н хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
ЭХ СУРВАЛЖ: Прокуророос Н.Наранбаатар гишүүнийг “Нүүрсний хулгай“-н хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татжээ
 
ЧУУЛГАН: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
ЧУУЛГАН: УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.