УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг прокурорын байгууллагаас “нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан талаар баттаж эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн оны сүүлээр “нүүрсний хулгай”-н хэрэгт шалгагдаж буй таван гишүүний нэгээр нэрлэгдсэн Н.Наранбаатар гишүүнийг прокурорын байгууллагаас нүүрс тээвэр болон орон нутгийн Тавантолгойн ноогдол ашиг зэрэг асуудлуудад холбогдуулан шалгаж буй гэх мэдээлэл байна.
Тэгвэл нэгэнт нүүрсний асуудалд яллагдагчаар татагдсан учраас Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ойрын хугацаанд орж ирэх бололтой. Дашрамд сануулахад, Н.Наранбаатар тэргүүтэй Өмнөговь аймгийнхан болох Р.Сэддорж, Б.Эрдэнэ-Очир, Б.Бадраа, Х.Мандахбаяр нарыг “Нүүрсний хулгай” гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Г.Лхагвадорж