Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинзо Абэг хөнөөсөн этгээдэд таван зүйл анги нэмжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргээр яллагдагчаар татагдсан Тэцуя Ямагамид зөвшөөрөлгүй гар буу, дарь хийж, туршилтын буудлага хийхдээ барилга буудсан зэрэг нэмэлт таван зүйл ангиар дахин яллагдагчаар татах болжээ. Тэрбээр халдлага хийхээс өмнө буюу долдугаар сарын 7-нд Нара дахь Нэгдлийн сүмийн байгууламжид зэвсгийн туршилт хийсэн байна.

Түүнд зургаан сар орчим сэтгэцийн эмчийн үзлэг хийсний дараа прокурорууд Ямагамиг буруутай гэж үзсэн байдаг.

Японы хамгийн олон жил төрийн тэргүүнээр ажилласан Абэ 7-р сарын 8-нд Зөвлөхүүдийн танхимын сонгуулийн өмнө үг хэлж байхад түүнийг Ямагами буудаж, газар дээрээ баригдаж байсан юм.

Kyodonews

Х.Буянхишиг: Зөвлөлдөх санал асуулгаар ҮХНӨ оруулах асуудлыг тодорхой тусгаж иргэдийн саналыг авах шаардлагатай
Х.Буянхишиг: Зөвлөлдөх санал асуулгаар ҮХНӨ оруулах асуудлыг тодорхой тусгаж иргэдийн саналыг авах шаардлагатай
 
“The Mongolz” BLAST Open Spring 2026 тэмцээнийг хожлоор эхлүүллээ
“The Mongolz” BLAST Open Spring 2026 тэмцээнийг хожлоор эхлүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.