Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнгөрөгч долдугаар сарын 8-нд Япон Улсын Ерөнхий сайд асан Абэ Шинзо Нара хотод илтгэл тавьж байх үедээ буудуулсны дараа нас барсан билээ. Тэгвэл түүнийг үдэх төрийн оршуулгын ёслол ирэх сарын 27-нд болох аж. Үүнтэй холбогдуулан оршуулгын ёслолд Ерөнхий сайд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзсан.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэсэн юм. Мөн ирэх 50 жилд шинэ төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар Ерөнхий сайд онцлон ярилаа.

Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв. Энэ мэдээг Сингапур Улсад айлчилж байх үедээ хүлээн авсан. Монгол, Японы харилцаанд Ш.Абэгийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэлээ.

АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгожээ
АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.