Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Вакцин андуурч хийгдсэн иргэдээс 7-г нь хүлээн авсан, шинээр үүссэн өвчлөл байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад сүрьеэгийн вакцины нэг хүнд хийх тунг 20-30 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан билээ. Тэгвэл өчигдөр вакцин хийлгэсэн иргэдээс 7 иргэнийг өнөөдөр ХӨСҮТ-д авч ирсэн юм. Иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр "Долоон иргэийн өчигдөр ХӨСҮТ-д хүлээн авсан. Тухайн иргэдэд тарилга андуурч хийсэнтэй холбоотойгоор шинээр үүссэн өвчлөл байхгүй. 7 иргэний гурав нь архаг суурь өвчтэй, өвчлөл нь өмнө байсан түвшиндээ байна. Хоёр иргэний тарилга хийсэн газраас шүүс гарсан, үрэвсэл өндөр байна. Одоогоор биеийн байдлыг хүнд, хүндэвтэр гэж үнэлэх нөхцөл байхгүй байна. Хавсарсан эмгэгтэй хүмүүст нарийн мэргэжлийн үзлэг оношлогоог хийж байна.

Андуурагдаж хийсэн вакцинаас шалтгаалан хавсарсан суурь өвчин хүндрэх вий гэдэг талаас нь анхааран ажиллаж байна. Тухайн иргэдэд галзуу өвчнөөр өвчлөх эрсдэлгүй гэдэг үнэлгээг урьдчилсан байдлаар хийгээд байна. Мөн сүрьеэ өвчний түгээмэл хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэл маш бага. Гэхдээ гарч болох эрсдлийг тооцоолж төв байгууллагад авч ирж хяналтад байлгаж байгаа гэж ойлгож болох юм" гэлээ.

Х.Булгантуяа: Эрээнд PCR авах ганцхан цэгтэй. Тэр нь богино цагаар ажилладаг гэх хүндрэлүүд байна
Х.Булгантуяа: Эрээнд PCR авах ганцхан цэгтэй. Тэр нь богино цагаар ажилладаг гэх хүндрэлүүд байна
 
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
“Нам байгуулаад хэдэн төгрөг авчихъя гэж бодож яваа хүн энд нэг ч байхгүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.