Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн тахилгат Алтан овооны хулгайд алдагдсан тогоог олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сүхбаатар аймагт байрлах Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрласан тогоо хулгайд алдагдсан байсныг Сүхбаатар аймгийн албан хаагчид илрүүлэн нутагтаа буцаан авчирчээ. Тодруулбал, тус тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өчигдөр /12.26/ дуусах байсан ба харин тус Цагдаагийн газрын алба хаагчид ийн 5 хоногийн өмнө тогоог олжээ.

Энэ талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга Б.Баатархүү "Яг өчигдөр /2022.12.26/ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрлан нутгийн ард иргэд хүндэтгэн дээдэлж ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох тогоо хулгайд алдагдсан хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө алба хаагчид маань илрүүлэн нутагтаа авч ирсэн зэрэг ээдрээ төвөгтэй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж ирлээ" гэсэн юм.

Сануулахад, Хэрэв тогоог олоогүй бол өчигдрөөр хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завших боломж бүрдэх байв.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын “ТАЙЛАНГИЙН ХУРАЛ”, тэргүүний албан хаагч хамт олонд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын “ТАЙЛАНГИЙН ХУРАЛ”, тэргүүний албан хаагч хамт олонд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
 
Б.Пүрэвдагва: 1-6-р ангийнхныг сургуульд нь хүргэж өгөхийн тулд 150 мянган машин хөдөлгөөнд оролцож байна. Нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна