Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Электрон тамхийг импортлохдоо цахилгаан барааны нэр төрлөөр оруулж ирдэггүй

Огноо
Унших
5 минут 18 секунд

Нийслэл хотын хаа нэгтээ. Урдуур, хойгуур алхах хүн бүр тамхи татацгаана. Бүр булан тохой, өнцөг бүрт нуугдчихаад чимээгүйхэн хор сорох хүмүүс ч цөөнгүй бий.

Жил бүр дэлхий даяар тамхинаас болж 7 сая гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй ба зүрх судасны эмгэг, цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан болдог талаар ч эрдэмтэд судалсан байдаг. Гэтэл өнө эртнээс өнөөдрийг хүртэл манайхан тамхи татсаар, бүр дам тамхидалтанд өртсөөр л.

Угтаа XXI зууны үеийн хүмүүс бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ёстой. Яахав нэг үеэ бодоход дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхаж яваа маань үнэн ч өнөө л нэг зөв, буруу хэмээн талцдагаа болиогүй л байна.

Үүний нэг жишээ бол электрон тамхи, янжуур тамхи хоёрын хор хөнөөлийн талаарх маргаан. Нэг хэсэг нь янжуур тамхи илүү хор хөнөөлтэй гэж байхад нөгөө хэсэг нь электрон тамхийг илүү хортой гэж үздэг. Иргэдийн олонх нь электрон тамхийг хор хөнөөлтэй гэж боддог ч үнэн хэрэгтээ тийм биш. Тухайлбал, Электрон тамхи янжуур тамхинаас 95 хувийн хоруу чанар багатай гэж Оксфордын их сургуулиас гаргажээ.

-Цахилгаан тамхины тусламжтайгаар янжуур тамхинаас гарах магадлал өсдөг-

Манай улсын насанд хүрэгчдийн 24,2 хувь нь тамхи татдаг гэдгийг та мэдэх үү. Энэ бол тийм ч бага тоо биш. Өдөр бүр 3000 гаруй хүүхэд, 750 мянган насанд хүрэгчид тамхи хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Харин үүний 110 мянга нь электрон тамхийг хэрэглэдэг аж. Түүнээс гадна электрон тамхийг тогтмол хэрэглэснээр янжуур тамхинаас гарах магадлал өсдөг бөгөөд зарим хэрэглэгчид үүнийг донтолтоос үүдэлтэй хэмээн үздэг.

Тодруулбал, Тамхинаас гарах бусад аргууд буюу наалт, никотинтой бохь зэргээс 2-5 дахин илүү үр дүнтэй юм.

-Электрон тамхи, янжуур тамхи-

Цахилгаан тамхинд агуулагддаг химийн элементүүд янжуур тамхиныхтай харьцуулахад харьцангуй бага байдаг учир хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө мэдэгдэхүйц бага байдаг. 2008-2021 оны хооронд цахилгаан тамхийг хорт хавдар үүсгэдэг гэсэн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байдаг.

-Электрон тамхийг импортоор оруулж ирэхэд цахилгаан бараа гэж оруулж ирдэг нь худал-

Электрон тамхийг импортоор оруулж ирэхэд цахилгаан бараа хэмээн ямар ч татваргүй оруулж ирдэг хэмээн иргэд ойлгодог. Гэвч үнэн хэрэгтээ элетрон тамхийг импортоор оруулж ирэхэд гаалийн албан татвар 5%, нэмэгдсэн өртөгийн албан татвар 10% нийт 15 хувийн татвар авдаг байна. Бид энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад,

"2021 оноос эхлэн албан ёсоор "Бусад төрлийн тамхин бүтээгдэхүүн" буюу 24041200 гэсэн гаалийн кодоор бүртгэж оруулдаг болсон. Нийт 15 хувийн татвар авдаг. Харин янжуур тамхийг импортоор оруулахад онцгой албан татвар авдаг. Яагаад гэвэл янжуур тамхи нь импортоор орж ирээд удаан хугацаа өнгөрсөн, түүнээс янжуур тамхинд ОАТ авах хууль эрх зүйн орчин байдаг тул ОАТ авдаг. Одоогоор электрон тамхинд тавигдах ямар нэг хууль байхгүй тул хил гаалийн татвар харьцангуй өөр байгаа юм" гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харахад 2021 оноос өмнө хувиараа бизнес эрхлэгчид цахилгаан тамхийг ямар нэг татваргүй оруулж ирдэг байжээ. Энэ нь олон нийтэд цахилгаан тамхийг хил гаалиар нэвтрүүлэхдээ "Цахилгаан бараа" нэршлээр үнэгүй оруулдаг гэх ойлголтыг төрүүлж байсан аж. Түүнээс гадна ГЕГ-аас энэ оны гуравдугаар сард хийсэн мэдэгдлийнхээ үеэр Электрон тамхи нь утаат тамхийг бодвол илүү их хор хөнөөлтэй байж болзошгүй учраас илүү их татвар ногдуулах тухай санал дэвшүүлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр одоогийн байдлаар электрон тамхийг хүний биед сөрөг нөлөө үзүүлэхүйц хэмжээний хортой зүйл гэдгийг нотлох баримт гарч ирээгүй байгаа юм. Тиймээс иргэдийн зүгээс батлагдаагүй худал мэдээлэлд автахгүй байхыг уриалж байна.

“Болор цом-40” яруу найргийн наадам энэ сарын 24-нд болно
“Болор цом-40” яруу найргийн наадам энэ сарын 24-нд болно
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.