Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс тэгш сондгой дугаарын хязгаарлалт мөрдүүлэхээр иргэдээс санал авч эхэлсэн байдаг. Улмаар санал асуулгад оролцсон нийт иргэдийн 68 хувь нь дэмжсэн.
Тэгвэл энэ бямба гараг буюу хоёрдугаар сарын 22-27-ны хооронд тэгш сондгой дугаарын хязгаарлалтаар зорчуулахаар болсон юм.
Тодруулбал, энэ сарын 22,24,26-нд сондгой, энэ сарын 23,25,27-нд тэгш дугаараар төгссөн машинууд замын хөдөлгөөнд оролцох юм.
Иймд хойд талдаа 32-ын уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар, 100 айлын уулзвар, Дарь-Эхийн уулзвараар, урд талдаа МИС-ийн, 120-ийн, Home Plaza-гийн уулзвараар хязгаарлагдаж байна. Харин баруун талдаа 3-р эмнэлэг, Саппоро, Гурвалжингийн шүүр, 3, 4-р хорооллын эцсийн уулзвараар, зүүн талдаа Зүүн 4 зам, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Дүнжингаравын уулзвар зэргээр хязгаарлана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!