Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэд, ААН-ээс санал авч буй бөгөөд НӨАТ төлөгчийн дүнг 50 саяас тооцог байсныг жилийн хугацаанд боруулалтын орлого нь 400 сая болсон бол НӨАТ төлөгч байх заалт тусгажээ.
Энэ талаар хуульч О.Батхүү "Одоогийн хуулиар борлуулалтын орлого 50 сая хүрвэл НӨАТ төлөгч болдог. Тэгвэл энэ босгыг 400 сая болгож байгаа юм байна. Үүнээс гадна, хамгийн чухал нь, 400 саяыг дараалсан 12 сарын орлогоос тооцохоор болж. Өмнө нь орлого 50 сая хүрсэн л бол шууд НӨАТ төлөгч болдог байсан бол энэ удаа 12 сарын орлогоор хязгаарлана гэсэн үг.
Энэ нь 12 сарын хугацаанд 390 саяын борлуулалтын орлого олсон бол НӨАТ төлөгч болохгүй гэсэн үг. Энэ бол жирийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болох юм.
50 саяын босго даваад НӨАТ төлөгч болсон хүмүүс хувьд шилжилтийн үеийн зохицуулалтаар харьяа дүүргийн татварын хэлтэст цахимаар хүсэлт гаргаж, НӨАТ төлөгчийн бүртгэлээ цуцлуулж болох юм байна" гэв.
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!