М.Нарантуяа-Нара: Халамж, хүнсний талон хорооны эгч нарын гараар орж, сонгуулийн хэрэгсэл болдог

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа-Нара нар Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Япон улсад асрахуй сувилахуйн асуудлаар өндөр настны асаргаа халамжийн газраар бид маш сайн судалгааг хийсэн. Тогтолцооны болон дэд бүтэц маш олон төрлөөр судаллаа. Эндээс онцолж хэлэхэд, Япон улс асрахуйн эдийн засаг, асаргаа халамжийн нөхцөл байдлыг нийт ахмадаа долоон түвшинд үнэлээд долоон түвшний үйлчилгээ үзүүлэх, зөвхөн төрийн байгууллагаар биш төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа буюу түншлэлийг маш сайн хэрэгжүүлж өгсөн нь давуу талтай харагдсан. Бүх зүйлийг төр хийх хэрэггүй. Хамгийн гол нь, Япон улс ахмадуудаа үнэлэх үнэлгээ нь маш сайн ажилладаг юм байна гэж харсан. Гэтэл манайд хэцүү тал нь ямарваа асаргаа халамж эсвэл хүнсний талон гэхэд хорооны эгч нарын гараар орж, танил талдаа сонгуулийн хэрэгсэл болдог учраас бид энэ тал дээр хүртэл маш сайн асуултыг асууж хариулт авсан” гэлээ.

Энэ сарын 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Энэ сарын 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна
 
ТАНИЛЦ: Чансаагаар эхний 30-д багтаж, сар шинийн барилдаанд шууд барилдах эрхээ авсан бөхчүүд
ТАНИЛЦ: Чансаагаар эхний 30-д багтаж, сар шинийн барилдаанд шууд барилдах эрхээ авсан бөхчүүд
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!