УДШ Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны гэх хэргийн шүүхийн тогтоолыг өнөөдөр гардуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрөгч оны 12 дугаар сард УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаж, Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.

Ингэхдээ УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүсийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн.

Тэгвэл эл Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг 2025 оны хоёрдугаар сарын 21 буюу өнөөдөр УДШ гардуулна.

Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсөж, 160-д хүрчээ
Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэгдсэн хүний тоо өсөж, 160-д хүрчээ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!