Сар шинийн баярын дараахан “UB palace”-г нурааж эхлэх тухай мэдээлэл цахим орчинд гарч эхлээд байна. Энэ тухай гитарчин Өөжгий нэрээр олонд танигдсан Д.Өлзий-Орших фэйсбүүктээ нийтэлсэн нь анхаарал татаад байгаа юм. Тэрбээр "UB palace-г энэ Март өнгөрөөгөөд нураагаанд оронд нь орон сууцны хороолол барих гэж байгаа юм байна. Жаахан гунигтай мэдрэмж" гэжээ.
Уран бүтээлчдийн зүгээс нэгэн үе алтан тайз нь болж, бүх л том тоглолт, үзвэр арга хэмжээг зохион байгуулдаг байсан “UB palace”-г нураах тухай мөн өмнө нь дуугарч байлаа. Шинэ оны босгон дээр дуучин Ю.Энхбаатар “UB Palace”-ийн концертын их танхимд 2024 оны арванхоёрдугаар сарын 29-нд хамгийн сүүлийн хандивын тоглолт хийгдлээ. Ингээд татан буугдаж байгаа юм байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Энэ тухайд гитарчин Өөжгий "Бүх юм хувиран өөрчлөгдөж байна даа. Палас моодноос гарч шинэ шинэ танхим руу хүмүүс хошуурах болж.
Би ч зодог тайлж, энэ маань ч нураагдах боллоо. Аливаа юмс өөр өөрийн цагтай. Ингээд дууслаадаа хөөрхий. Уг нь энэ танхим маань УБ-н бусад танхимуудаасаа 4-5 дахин бага түрээстэй.
Дээр нь тайз, гэрэл, хөгим нь бэлэн байдаг. Улаанбаатарын энгийн ард түмэн 40-50 мянган төгрөгөөр тоглолт үзэж болдог цор ганц 3000 хүн ордог газар юмсан. Одоо Бөхийн өргөө рүү л хямд концертууд шавна. Баяртай UB palace! Амьдралын минь хамгийн сайхан мөчүүдийн олон нь энэ тайзан дээр өнгөрсөн шүү" гэжээ.
Тэгвэл “UB palace”-г нурааж суурин дээр нь ямар барилга баригдах вэ? гэх асуулт урган гарахтай зэрэгцээд тус газар нь барилгын магнат Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Хурд стандарт" ХХК-д шилжсэн байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!