Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Япон Улсын Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг манай улсад хэрэгжүүлж буй. Дээрх төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийг хэрэгжүүлэхээр болж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлнэ. Жаргалант тосгонд ирэх 2026 онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөж буй. Тус хорооны өрхийн эрүүл мэндийн төв түргэн тусламжийн хоёр автомашинтай ч нэг нь зориулалтын бус юм.

Дээрх төслийг сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлснээр жаргалант тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь насыг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд Япон Улсын Засгийн газар нь “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг Монгол Улсад 1990 оноос хойш 35 жил хэрэгжүүлж буй бөгөөд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжих 15 дахь төсөл нь болж байгаа юм.

ӨСӨЛТ: 1200 төгрөг байсан хэвийн боовны үнэ ТАВ ДАХИН нэмэгдэж  5500 төгрөг болжээ
ӨСӨЛТ: 1200 төгрөг байсан хэвийн боовны үнэ ТАВ ДАХИН нэмэгдэж 5500 төгрөг болжээ
 
Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв
Ахмадууд зээлээ төлөөд үлдсэн орлого нь ахуй амьдралд нь хүрэлцдэггүй учраас ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ олголтод зохицуулалт хийсэн гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.