Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг нэмснээр эрчим хүчний ТӨК-иуд алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Энэ янзаар явбал хувьцааг нь олон нийтэд санал болгоно

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Засгийн газрын хуралдааны дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Эрчим хүчний үнэ нэмэгдсэнээр тодорхой үр дүнгүүд гарсан. Тухайлбал, Багануур, Шивээ-Овоо гэх мэт нүүрсний уурхайг бүгдийг нь алдагдалгүй болгосон. Төмөр замын тээвэрлэлтийн тариф алдагдалгүй болж, зах зээлийн өртөгтөө хүрсэн.

Дараа нь эрчим хүчний компаниуд алдагдалгүй болж эхэлсэн. 2025-2027 онд алдагдалгүй ажиллачихвал 2028 он гэхэд эрчим хүчний ТӨК-иудын хувьцааг олон нийтэд санал болгоно. Харин одоо шууд санал болговол алдагдалтай байгаа үйлдвэрүүдийг хувьчилж авахыг хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа учраас ийм арга хэмжээг авч байна.

Тэгэхгүй бол эрчим хүчний ТӨК-иудад тендерийн булхай гарч байна. Идэж, ууж байна гэх шүүмжлэлүүд гарч байна. Үүнийг үгүй болгоно" гэв.

ЗГ: Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад дэмжлэг үзүүлэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ
ЗГ: Цахилгаанаар халаалтаа шийдсэн айлуудад дэмжлэг үзүүлэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ
 
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Шинэ тойрог замыг барьснаар түгжрэл 40 гаруй хувиар буурна гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.