СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлуудын хавьтлын тоо олон байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Улаанбурхан өвчнийн гурван тохиолдол манай улсад бүртгэгдсэн нь эрүүл мэндийн салбарт төдийгүй нийгмийн дунд анхаарлын төвд байна. Эрүүл мэндийн яамнаас энэ асуудлаар сэрэмжлүүлэг гаргалаа.

Сүүлийн гурав хоногийн хугацаанд Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдээд байна. Бүх тохиолдлууд нь улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй гадаад улсаас зөөвөрлөгдсөн бөгөөд тохиолдлууд нь халдвартай үедээ онгоцоор зорчсон, хавьтлын тоо олон байна. Мөн өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй байна.

!! 2 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны 13:59 цагт Вьетнам Улсын Фукуок арлаас VJC3200 нислэгээр Улаанбаатарт ирсэн.

!! 3 дахь батлагдсан тохиолдол нь 2025 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 01:00 цагт Вьетнам Улсын Хо Ши Мин хотоос Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн байна.

!! Тиймээс дээрх нислэгээр ирсэн хүмүүст халуурах, туурах шинж тэмдэг илрэх болон энэ өвчний талаар мэдээлэл авахыг хүсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандана уу‼️

Улаанбурхан өвчний эмнэлзүйн оношилгооны талаар хичээлийг ЭМХТ-ийн цахим хуудсанд https://surgalt.hdc.gov.mn/ орж танилцана уу.

‎"‎ปี MOHrON HICH псым ЗАСГИ TA3AP ЭРΥЛ мЭндийн ЯАм УЛААНБУРХАН евчний דייב ХАЛДВАРААС СэРГИЙЛЬЕ! ГАДААД УЛС, ОРОНД АЯЛАХ, зорчих XYMYYCT УЛААНБУРХАН евчний ЭСРЭГ ХИЙЛГээрЭЙ remali ХАМРАГДАХ НАС БОЛООГУЙ ХУУХДИЙГ ОЛОН НиЙтийн ГАЗРААР АВЧ ЯВАХГУЙ БАЙХ, ЦАГААН САРЫН БАЯРААР АМЬСГАЛЫН зАМЫН ХАЛДВАРЫН ЭРСДЭЛ НЭМЭГдЭх ТУЛ БАГА нАснЫ ХУУХДИЙГ ДАГУУЛЖ ЯВАХГУЙ БАЙХ, шИнж ТЭмДэГ ИЛЭРСЭН ТОХИОЛДОЛд XECYT 100 ТО УТСАНД ХАНДАНА УУ! Get 公 Vaccinated‎" гэсэн бичвэр‎ нарын зураг байж магад

Үндэсний дата төв “ISO” олон улсын 2 дахь стандартаа нэвтрүүллээ
Үндэсний дата төв “ISO” олон улсын 2 дахь стандартаа нэвтрүүллээ
 
Б.Нарантуяа снукер бильярдын Азийн аварга болсон анхны монгол тамирчин боллоо
Б.Нарантуяа снукер бильярдын Азийн аварга болсон анхны монгол тамирчин боллоо
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!