ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ: Түлшний нийлүүлэлт хэвийн байгаа тул хомсдол үүсэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Тавантолгой түлш компанийн Борлуулалтын албаны дарга О.Мишээлээс шахмал түлшний борлуулалттай холбоотой асуудлаар тодрууллаа.

-Сүүлийн өдрүүдэд шахмал түлшний эрэлт нэмэгдэж, цэгүүдэд хомсдол үүслээ гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн хэмжээнд хэчнээн цэгээр борлуулалт хийж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 530 цэгээр шахмал түлш борлуулж байна. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн манай компанийн Төвийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор 3 хоног борлуулалтын цэгүүдэд 5 тонноор буюу өдөрт 2000-2200 тонн түлш нийлүүлсэн. Өчигдрөөс буцаагаад 10 тн буюу хоногт 3000-3500 тонн түлш нийлүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашид хомсдол үүсэхгүй.

-Ер нь аюулгүйн нөөц ямар хэмжээтэй байгаа вэ. Төвийн үйлдвэрээ зогсоохоор нийлүүлэлт хэвийн явж чадах уу?

-Зүүн үйлдвэр 5 шугамаар хоногт 1800-2500 тонн орчим түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 17 агуулах, үйлдвэрийн бүсэд нийт 36000 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Энэ өвлийн оргил ачааллын үеийн борлуулалтаар тооцвол 30 хоногийн хэрэглээ гэсэн үг. Төвийн үйлдвэр зогссон ч зүүн үйлдвэр ажиллаж байгаа болохоор шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана.

-Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор шахмал түлшний тээвэрлэлтэд саад учирч байгаа зүйл байна уу?

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд захын хорооллуудад маш их түгжрэл үүссэнтэй холбоотойгоор түгээлт бага зэрэг оройтсон асуудал гарсан. Үүнийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж, түлш түгээлтийн машинуудыг хязгаарлалтад оруулахгүйгээр хэвийн явуулж байна. Тиймээс дугаарын хязгаарлалт түгээлтэд нөлөөлсөн зүйл байхгүй. Мөн шахмал түлшний нөөцийн агуулахууд Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт олонх нь байрлаж байгаа учир аль болох богино эргэлтээр түргэн шуурхай нийлүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна.

-Иргэдийн дунд ирэх сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт байна. Үүнээс болоод иргэд нөөцлөх сонирхолтой байх шиг байна. Үүнд тайлбар өгөөч, үнэ нэмэгдэх үү?

-25 кг-ын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Мөн галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15 хүртэл энэ үнээрээ борлуулалт хэвийн үргэлжилнэ.

“UB palace”-ыг  нурааж Б.Чойжилсүрэн барилга барина
“UB palace”-ыг нурааж Б.Чойжилсүрэн барилга барина
 
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
“АТАР-4” аяныг санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн гэрээг үзэглэлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!