Ж.Оджаргал: “Ухаа худаг“-ийг авахад бид ямар ч хууль ЗӨРЧӨӨГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Ухаа худгийн орд болон Гашуунсухайтын хил холболтын төмөр замын хэлэлцээрийн үйл явцтай зэрэгцэн MCS групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан, дэргэдээ тусгай байгууллагатай байсан зэрэг мэдээлэл гарч, тус группийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын хүмүүс баривчлагдсан. Үүнтэй холбоотойгоор "MCS" группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал компанийнхаа дотоод группт өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Ухаа худаг"-ийг авахад бид ямар ч хууль ЗӨРЧӨӨГҮЙ. 15 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг холбох ЗГ-ын хэлэлцээрийг эргэлзээгүй дэмжиж байгаа. Энэ хэлэлцээр бушуу батлагдаад төмөр замаар холбогдоосой л гэж бид хүсэж байгаа. Манай компанийн нэр хүндийг харлуулах гэсэн бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар хар PR явуулж, хууль бус хандив өгсөн, жагсаал зохион байгуулсан, тролл армитай гэх мэтээр огт хийж байгаагүй зүйлд гүтгэж байна" гэв.

Б.Билгүүн шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлах шийдвэр гаргажээ
Б.Билгүүн шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлах шийдвэр гаргажээ
 
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!