Монголын үндэсний бөхийн холбоо томоохон барилдаануудад ЧАНСААНЫ ОНОО олгох журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Баталсан цаглаварын дагуу Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн болно. Эдгээр барилдаанд оролцсон идэвх, гаргасан амжилтанд үндэслэн жил жилийн шилдэг бөхчүүдийн чансааг devjee.mn цахим хуудастай хамтран гаргаж байгаа юм.
Өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдаанд дараах барилдаануудыг хамруулна. Үүнд:
- Сар шинийн баярт зориулсан барилдаан
- Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
- Улс тунхагласны баярт зориулсан барилдаан
- Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан
- Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан
- Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан
- Богдхан хайрханы хишиг барилдаан
- Сонгинохайрханы хишиг барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
- Улсын аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын гарьд цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын заан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
- Улсын начин цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан
Иймд 2024 оны 10-р сараас эхэлсэн барилдаануудад ИДЭВХТЭЙ оролцож ӨНДӨР АМЖИЛТ гарган чансааны эхний 30 бөхөд багтсан аймаг цэргийн цолтнууд Сар шинийн битүүний бөхийн барилдаанд шууд бүртгүүлнэ.
Жич: Битүүний бөхийн барилдаанд цахимаар бүртгүүлсэн Улсын цолтны тооноос хамаарч аймаг цэргийн цолтоны тоо нэмэгдэж болно.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!