Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчит үйлдвэрийн газрын нэр бүхий охин компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Б нь 2019 онд 800 сая төгрөгөөр орон сууц, авто зогсоолын хамт худалдан авч, хамаарал бүхий хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан, өөрийн хөрөнгө орлогыг их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!