2025 оны 1072 хувьцааны ногдол ашгийг олгох эсэх нь нүүрсний экспортоос шалтгаална

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 19 секунд

“Эрдэнэс Тавантолгой” компанид Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшдэг. Өнгөрсөн оны ногдол ашгийн эхний хэсгийг шинэ он гарахын өмнө иргэдэд 121,500 төгрөг олгосон бол үлдэгдэл ногдол ашгийг цагаан сарын өмнө буюу битүүний өдөр болон дараа нь олгохоор төлөвлөөд байгаа юм.

Компанийн зүгээс өнгөрсөн онд 2022, 2023, 2024 оны хувьцааны ногдол ашгийг гурван удаа тараасан болохыг мэдээлэв. Тэгвэл 2025 оны ногдол ашгийг тараах эсэх нь нүүрсний үнэ, экспортын орлогоос хамаарах бололтой.

Ямартай ч хоёр өдрийн өмнө хуралдсан ТУЗ-өөр санхүүгийн төлөвлөгөөнд ногдол ашиг хуваарилах тухай тусгасан болохыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал хэлсэн юм.

Тэрбээр “Санхүүгийн эрсдлийн тухайд 2025 оны ногдол ашгийг хэрхэн, яаж тараах тухай л асуудал яригдана.

Нүүрсний үнийн уналт энэ онд үргэлжилбэл ногдол ашгийг тараах эсэх асуудал хэцүү байх болов уу. Гэхдээ ТУЗ-өөр 2025 оны ногдол ашгийг олгох, бусад төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

2024 онд бид ашигтай ажилласан тул өнгөрсөн хугацааны ногдол ашгийг ярьж байна. Мэдээж энэ нь ТУЗ-ийн шийдвэр ч 100 хувь компани ногдол ашиг тараагаагүй. Одоогоор 86.8 хувьд нь ногдол ашиг тараасан байна” гэлээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК өчигдөр үйл ажиллагааны тайлангаа танилцуулах үеэр нүүрсний үнэ буурч байгаа нь биржийн арилжаа болон экспорт саарч буй тээвэр ложистикоос үүдэлтэй сорилттой нүүр тулж байгаа нь чангахан байгааг нуугаагүй юм. Тус компани 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалж, , 72.4 ам.долларт хэлцэл хийгджээ.

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй эсвэл амьдралдаа нэг ч удаа өвчилж байгаагүй хүмүүс ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй эсвэл амьдралдаа нэг ч удаа өвчилж байгаагүй хүмүүс ХАЛДВАР АВАХ МАГАДЛАЛТАЙ
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!