Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн зарим гомдлуудаас хүргэж байна. Тухайлбал Чингэлтэй дүүргийн иргэн М.Ц “Автобус нэгдэл” ХХК-ийн 6-016 гарааш дугаартай автобусны жолооч зорчигчдоос бэлэн мөнгө авч байна. Нэг эмэгтэй орж ирээд 1000 төгрөг өгөөд хариулт 500 төгрөг авъя гэтэл автобусны төлбөр 1000 төгрөг болсон гээд хариулт өгсөнгүй. Арга хэмжээ авч хариу өгнө үү" гэх гомдол иржээ.

Гомдлын дагуу шалгахад, 6-016 гарааш дугаартай автобусны камерыг энэ сарын 22-ны 15.00-16.00 цагийн хооронд, 21-ний 17.30-18.30 цагийн хооронд шүүж үзэхэд зөрчил илрээгүй байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн мэдээлэл нотлогдоогүй аж.

Мөн гомдол гаргагчид нийтийн тээврийн нэг удаагийн зорчилтын төлбөр 1000 төгрөг болсныг мэдэгджээ.

Д.Сосорбарам: Хөнгөлөлттэй зээлийг хөөх гээд дээрэмдчихдэг, худал хуурмагийн туйл данхар засаглал
Д.Сосорбарам: Хөнгөлөлттэй зээлийг хөөх гээд дээрэмдчихдэг, худал хуурмагийн туйл данхар засаглал
 
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
М.Мандхай: Социал Демократ Монголын Ахмадын холбооны 500 гаруй ахмадуудтай уулзаж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар саналаа солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.