Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын цахим хаягнаас “Мөнгө зээлээч“ гэх мессеж илгээж, 550 мянган төгрөг залилсан этгээдийг яллагдагчаар татжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 46 секунд

Бусдын цахим хаягнаас "Мөнгө зээлээч" гэх байдлаар залилан үйлдэж байна. Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр иргэн Т-ийн хаягнаас "Яаралтай мөнгө зээлээч" гэсэн мессеж хамаарал бүхий хүнд иржээ. Улмаар холбогдох мэдээллийг нь нягтлахгүйгээр 550 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.

Дээрх хэрэгт иргэн С-ийг холбогдуулан шалгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Иймд иргэд та бүхэнд "Мөнгө зээлээч" гэсэн хүсэлт ирвэл нягталж шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд“ хамтын ажиллагааны урт хугацааны төсөл хэрэгжинэ
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд“ хамтын ажиллагааны урт хугацааны төсөл хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.