Д.Сосорбарам: 1929-1939 оны үнэр ханхлуулсан нэвтрүүлэг. Амандар гэдэг хүү амаа сахлаараа ороож аваад олон сарнай үнэртүүлэн бурав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

"Hero" энтертайнментийн найруулагч Б.Баатар Баялгийн сангийн тухай хуулийг сурталчлан таниулах зорилготой 1 цаг 20 минутын нэвтрүүлгээ өнгөрсөн амралтын өдөр Үндэсний телевизээр цацсан. Уг нэвтрүүлгийг А.Амундра хөтөлсөн. Тэгвэл АН-ын гишүүн Д.Сосорбарам өөрийн твиттер хуудаснаа "1929-1939 оны үнэр ханхлуулсан нэвтрүүлэг. Амандар гэдэг хүү амаа сахлаараа ороож аваад олон сарнай үнэртүүлэн бурав. Амаандарах цаг нь айсуйг мэдэхгүй байгаа нь гамшиг… Дээрэмчид цувраад л донгодоод байгаа нь”сайн ёр” Тонуулчид толгой дээгүүрээ дээлээ нөмрөх нь”сайн ёр” гэж бичжээ.

"Hero" энтертайнментийн найруулагч Б.Баатар нэвтрүүлэг цацагдахаас өмнө "Байгалийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд шууд хүргэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх Баялгийн сангийн хуулийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх "Чухал сэдэв” нэвтрүүлэг тун удахгүй" гэж байв.

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна
Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлээд байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 градус хүйтэн. Цас орохгүй
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!