Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн журмыг шинэчилж дууссан. Монголбанкнаас зээлийн хүүг 6-10 хувь байх судалгааг гаргасан байгаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Ипотекийн зээл олголтын журам шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "Ипотекийн зээлийг Монгол банк хэрэгжүүлээд явж байна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгогдсон байгаа. Түүний 800-аад тэрбум төгрөг нь Монгол банк болон арилжааны банкуудаас гарч, хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ онд мөн дээрх хэмжээний санхүүжилт гарна гэж бодож байна.

Ипотекийн зээл олгох журамд өөрчлөлт орж дууссан. Орон сууцжуулалтын үндэсний хорооноос танилцуулах байх. Гол өөрчлөлтийн нэг нь уг зээлийг зөвхөн орон сууцанд гаргах бус хашаандаа барьсан амины орон сууцанд мөн олгох нөхцөл бүрдсэн. Гол нь тухайн амины орон сууц нь агаар, хөрс бохирдуулахгүй, ногоон орон сууц байх ёстой. Нөгөө талдаа амины орон сууц ч гэсэн ипотекийн зээлийн барьцаа хөрөнгө болох учраас барилгын стандарт, үнэлгээний асуудлыг судалж шийдвэрлэх нь зүйтэй.

Монголбанкнаас зээлийн хүүг үе шатлалтай байдлаар олгох судалгааг хийсэн. Ипотекийн зээлийн хүүг тухайн орон сууцны хэмжээнээс хамаараад 6-10 хүртэлх хувиар тооцож олгох нь зүйтэй гэж үзэж байгаа" гэв.

Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг нэмснээр эрчим хүчний ТӨК-иуд алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Энэ янзаар явбал хувьцааг нь олон нийтэд санал болгоно
Б.Чойжилсүрэн: Цахилгааны үнийг нэмснээр эрчим хүчний ТӨК-иуд алдагдалгүй ажиллаж эхэлсэн. Энэ янзаар явбал хувьцааг нь олон нийтэд санал болгоно
 
Ганцмод боомтод 224 ам.доллароор борлуулж байсан Монголын коксжих нүүрс 120 ам.доллар болж борлогдохгүй, овоорчээ
Ганцмод боомтод 224 ам.доллароор борлуулж байсан Монголын коксжих нүүрс 120 ам.доллар болж борлогдохгүй, овоорчээ
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!