Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш шүү Ж.Батзандан гишүүн ээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ-ын гишүүн Ж.Батзандан стратегийн ордуудын талаар "Ард түмний өмчийг, стратегийн ордуудыг хулгайн замаар авсан нь тогтоогдвол хүчингүй болгох нь тодорхой. Нэгдүгээрт, БЭТ хулгайч нартай тохироо хийхгүй. Хоёрдугаарт, газрын хэвлийн баялаг бол ард түмний өмч, иймд стратегийн ордын лиценз эзэмшигчид Баялгийн Санд тодорхой хувиа өгөх үүрэгтэй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариу тайлбар хийсэн байна. Тэрбээр, "Та Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон ЗГ-ын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь Та биш. Хоёругаарт ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Та парламентын(ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш. Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй. Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно" гэжээ.

Таримал ургамлын үр үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл олгох 32 төрлийн баримт бичиг шаардахгүй боллоо
Таримал ургамлын үр үйлдвэрлэхэд тусгай зөвшөөрөл олгох 32 төрлийн баримт бичиг шаардахгүй боллоо
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!