Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жилийн цагаан сарын баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхлэхийг мэдээлсэн.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа "Хөдөлмөрийн хуулинд цагаан дээр хараар хуанлийн тооллоор 3 хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3 нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад Даваа гаригт ажилдаа орно.

Цаашид цагаан сар, үндэсний баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр тохиовол шилжүүлж амраах хууль өргөн барина. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль нь ийм юм. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй. Харин энэ хуулиа засъя. Шинийн нэгэнгүй жил их л ховор тохиодог юм байна" гэж бичжээ.

May be an image of text

Б.Тулга: Сонгуулиар “MCS” компаниас хуулийн дагуу хандив авсан болохоос өргүй. Тиймээс ажлын хэсэгт байлаа гээд зөрчил гарахгүй
Б.Тулга: Сонгуулиар “MCS” компаниас хуулийн дагуу хандив авсан болохоос өргүй. Тиймээс ажлын хэсэгт байлаа гээд зөрчил гарахгүй
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.