Нийгмийн даатгалын сангийн 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар /2025.02.24/ нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулах асуудлыг шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгад нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах 4 төрлийг тодорхойлсон байдаг. Үүний 4 дэх хэсэг нь нөлөө бүхий арилжааны банканд байршуулж болно гэж заасан.

Үүний дагуу өнөөдрийн хурлаар сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах жилийн хүүгийн хэмжээг 11.4 хувиас багагүй байхаар тогтоон, сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг байршуулахаар тогтлоо. Үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой боллоо.

ДҮЛЗЭНГҮҮД
ДҮЛЗЭНГҮҮД
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал эхэллээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!