Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын сагсан бөмбөгийн холбоонд FIBA /ФИБА/-гаас анхааруулга өгчээ

Огноо
Унших
0 минут 52 секунд

Монголын сагсан бөмбөгийн холбоонд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA /ФИБА/-гаас анхааруулга иржээ. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Хятадын шигшээ багийн тоглолтын үеэр үзэгч талбай руу усны сав шидсэн явдал гарсан нь дахин давтагдвал Монголдоо шигшээ багийн тоглолт хүлээж авах эрхгүй болохыг МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал цахим хуудастаа мэдээлэхдээ "Үзэгч, дэмжигч та бүхнийг маргааш болох Японы шигшээ багийн тоглолт дээр багаа соёлтой дэмжихийг хүсч уриалж байна. UG Arena-гийн камерын систем сайн шүү. Монголын багаа эсэргүүцэж хорлох хүн байхгүй байлгүй дээ" гэжээ.

УИХ-ын хаврын чуулган  гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр болжээ
УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр болжээ
 
“Ардчилсан сэргэлт” холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогдлоо
“Ардчилсан сэргэлт” холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонгогдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.