Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгалан: Жил нь гарч байгаа ЛУУ ЖИЛТНҮҮД гурван гүрэм, манал, сандуйн жүд гэсэн 3 номыг уншуулбал зүгээр байдаг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Хилэнт эх хэмээх модон Луу жил улиран одож, “Элдэв эрдэнэт” хэмээх модон Могой жил гарах гэж байна.

Жил нь гарч байгаа буюу луу жилтэй хүмүүс ямар засал ном хийлгэж, юуг анхаарвал зохистой талаар Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Амгалангаас тодруулахад, “Луу жилийн өвлийн сүүл сар гарч байна. Үүнтэй холбоотойгоор жил нь ороод гарч байгаа хүмүүс ямар засал ном хийлгэх вэ гэж хандах нь их байна. Жил нь орж байгаа болон гарч байгаа хүмүүс жилээ үдэж болон угтаж засал ном уншуулдаг. Хэрэв ажил үйлс нь бүтэхгүй гэх мэтчилэн шалтаг шалтгаан их гарч байвал заавал ном засал уншуулах нь зөв. Өөрт хамгийн ойр байрлах гандан хийд, засал номын газарт хандаж, өөрт тохирох номоо уншуулбал зүгээр. Нийтлэг ойлголтоор бол жил нь гарч байгаа хүн гурван гүрэм, Манал, Сандуйн жүд гэсэн номнуудыг уншуулбал зүгээр байдаг” гэлээ.

МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ
 
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
ШУУРХАЙ: З.Энхболдыг ЦАГААТГАЖ, Б.Энх-Амгаланд ХОЁР жилийн хорих ял оноосон шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.