Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт бичиж, татвар ногдох орлого буюу 581 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 58.1 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
18.3 дугаар зүйл.Татвар төлөхөөс зайлсхийх
1.Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!