Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 23 секунд

Энэ сарын 26-наас 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна.

2025 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа
Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа
 
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Булган аймагт гарсан ойн хоёр түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.