Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны тасалбар 40-80 мянган төгрөгийн хооронд байна

Огноо
Унших
1 минут 18 секунд

XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан "Битүүний өдрийн барилдаан" гурван өдөр үргэлжилнэ.

Эхний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны лхагва гарагт 11:00 цагаас Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд барилдана. Бөхийн тоо хягааргүй. /2 давсан 200 бөх болон чансааны оноогоор оролцоно/.
Харин улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа хоёрдугаар сарын 28-ны баасан гарагт 13:00 цагаас үргэлжилнэ.


Энэхүү бидний нэрлэж заншсанаар “битүүний өдрийн барилдаан” буюу хоёрдугаар сарын 26, 27, 28-ны өдөр болох гурван цуврал барилдааныг үзэгчид нэг багц тасалбараар үзэх аж.

Гурван өдрийн багц тасалбар нь:

  • 4-5-р эгнээ - 80,000 төгрөг
  • 6, 7, 8, 9, 10-р эгнээ - 60,000 төгрөг
  • 11-р эгнээ + 40,000 төгрөгийн үнэтэй байна.

Цагаан сарын ХАЛШРАМ асуултууд: Хүнтэй суусан уу
Цагаан сарын ХАЛШРАМ асуултууд: Хүнтэй суусан уу
 
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.