Б.Билгүүн шигшээ багийн бүрэлдэхүүнээс зодог тайлах шийдвэр гаргажээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 59 секунд

Шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байсан 1980 оны төлөөлөл тэр дундаа 89Team-ийн сүүлийн төлөөлөл болох "Хасын Хүлэгүүд" багийн ахлагч ОУХМ Б.Билгүүн дахин шигшээ багт тоглохгүй.

Түүний хувьд 10 гаруй жилийн хугацаанд шигшээ багтаа хүчин зүтгэж 2 аравныг залган шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, 2013 онд оюутны юниверсад наадамд Японы шигшээг, 2014 онд Азийн том төлөөлөл Иорданыг хожсон бүрэлдэхүүний гол тоглогч нарын нэг байсан төдийгүй 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад түүхэн амжилт үзүүлэхэд мөн л багийн гол тоглогч нарын нэг байсаар ийнхүү зодог тайлахаар шийджээ.

Ташрамд дурдахад, BCH knights багийн Б.Мөнхболд 39 насандаа, О.Ууганбаяр 37 насандаа буюу энэ жил зодог тайлахаа мэдэгдсэн.

Өнгөрсөн жил иргэд гэрээсээ ихэвчлэн мөнгөн эдлэл, дээл, цагаан идээ, ууц, бууз зэргийг хулгайд алдаж байжээ
Өнгөрсөн жил иргэд гэрээсээ ихэвчлэн мөнгөн эдлэл, дээл, цагаан идээ, ууц, бууз зэргийг хулгайд алдаж байжээ
 
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
СХД-т гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг ашиглах төслийн гэрээнд гарын үсэг зурлаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!