Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сумын заан Б.Цагаанбанди хоёр дахь удаагаа түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 19 секунд

Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаанд 608 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдлаа. Тус барилдаанд Увс аймгийн Түргэн сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-326 анги, Увснуур дэвжээний бөх, сумын заан Батбаатарын Цагаанбанди 10 даван түрүүлж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, Даян дэвжээний бөх сумын заан Баясгалангийн Лхагварагчаа үзүүрлэв.

Гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харьяат, Эв Монгол клуб, Мөнх Өсөх Зам ХХК-ий бөх, сумын заан Д.Саранцогт, тавд Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, АвДС-мйн бөх, сумын заан Б.Цогт, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Эв Монгол клуб, Загварлаг Шоп ХХК-ий бөх, сумын заан М.Өсөхбаяр нар шалгарлаа.

Аравт Өвөрхангайн заан Н.Бат-Эрдэнэ, Төвийн заан Н.Батбилгүүн, Завханы заан Д.Мөнхтулга, Ховдын заан Б.Баярмагнай, Завханы заан Б.Буяндорж нар үлдэв. Тарвалин хийд болон "Сүлд ТВ"-ээс уламжлалын дагуу шөвгийн гурван бөхөд бай шагналыг гардуулсан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -7 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -7 хэм хүйтэн
 
ШУУРХАЙ: МАН-ын бүлэг АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг ДЭМЖЛЭЭ
ШУУРХАЙ: МАН-ын бүлэг АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.